Дэлгэр сум 662,5 ам км газар нутагтай. Аймгийн төвөөс 88 км, Улаанбаатараас 900 км зайтай. Хүн ам 3412. Тус сумын Гуулин багт хүүхдийн "Нөхөрлөл" зуслан байдаг.
Баянбуурал, Баян-Өндөр, Баянхонгор, Баянсан багуудтай
Говь Алтай Завхан Баянхонгор аймгийн зааг, хуучнаар Засагт хан аймгийн Цоохор отгын хошуу гэж байсан, Баянбуурал Баянхонгор Баян Өндөр Баянсан багуудтай, 1991 оны шинэ үндсэн хуулийн засаг захиргааны дагуу Гуулингийн услалтын систем, тэжээлийн аж ахуй шинээр баг болон орсон Алтай Хангайн нурууны хооронд говь тал уул нурууд хосолсон тал хээрийн амьтан ургамалтай үржил шимт газар нутагтай. Баянхонгор аймгийн Богд сум, Шинэ жинс, Баацагаан, Бууцагаан, Бөөн цагаан нуураас хойш үргэлжлэх шалын хоолой төмөр хавын үзүүр, Бор овооны давс хүртэл, хуучин Баянхонгор аймгийн Заг сум хүртэл автозамаар холбогдож байсан, Хар Аргалант уулын өвөрт дээрх 3 аймгийн отор тэжээлийн цэг гэж нөмөр дулаан өвөлжөө бууцтай, олон мянган суурь мал өвөлжиж байсан гүний устай моторт худгуудтай, өвс тэжээлийн бааз байсан. Хойшоо Дагналтай, Үнээн ус, Гүүн усны голуудтай Эрдэнэ Чандмана сумуудтай Эмээлцэгийн хяраар хил залгаж, Хөх Сэрхийн нуруугаар Бигэр сумтай хиллэдэг. Дээд нуруундаа Богдын голь, Толь, Жаргалант, Индэрт, Үерт, Майхан, Цагаан хошуу, Улаан эрэгний голуудын сэрүүн сайхан зуслантай, Буга хайрхан, Тарлан хайрхан, Хонгор толгой, Зэгс, Хулстай, Холбоо нууртай, Цагаан дэрс, Их Бага Үнэгтэй, Их Бага Улааны хад, Нүхт, Бумбат Уушгийн нөмөр дулаан өвөлжөөтэй, Боорж, Даравгай, Хургалжний хужир борзон, таана бударгана ихтэй налгар сайхан намаржаа хаваржаатай, борог өвс бор хүмүүлтэй Духын тал, Хонгорын тал, Адгийн ихэр, Талын ганга, Эрээн хурууны нарийн өвс, агь гангатай отрын нутагтай, Баян Өндөр Баян Улаан Баян нуруу зэрэг харуул ихтэй өтгөсийн бууцтай, хойшоо Тарлангийн нурууг даваад талын шанд, ааргын шанд, зараагиин булагтай, Завхан голын цагаан тохой, шохойн булангаар өргөн уужим голын гарц гарамтай, халхын Дилав хутагтын сууж байсан Нар Ванчингийн хийдтэй.